ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАНИЛЦУУЛГА

    Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх нь Монгол Улсын Их хурлын 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумдын нутаг дэвсгэрийг харьяалан шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэн явуулж байна. 

       Тус шүүх нь Ерөнхий шүүгч 1, шүүгч 2, тамгын газрын дарга 1, шүүгчийн туслах 3, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 2, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн 1, мэдээлэл технологийн мэргэжилтэн 1,  эвлэрүүлэн зуучлагч 1,эвлэрүүлэн зуучлагчийн туслах 1,нягтлан бодогч 1, нярав 1, архив бичиг хэргийн эрхлэгч 1, бичиг хүргэгч 1, жолооч 1, үйлчлэгч 1 нийт 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр Үндсэн хуульт байгууллагыг бататган бэхжүүлж хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах зорилгын төлөө ажиллаж байна.