Архивын лавлагаа хуулбар олгох

ШҮҮХИЙН АРХИВААС ХУУЛБАР ЛАВЛАГАА АВАХАД ШААРДАГДАХ МАТЕРИАЛ

  1. Хувь хүн шүүхийн архивт хадгалагдаж байгаа хэрэг, материалаас хуулбарлан авахдаа өөрийн иргэний үнэмлэх, /байхгүй бол түүнтэй адил түвшний бичиг баримт/ хэрэг материалаас юу хуулбарлах авах талаарх хүсэлтийг гараар бичиж ирүүлэх. Мөн /100900005001/ тоот Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дансанд архиваас авж буй хуулбарынхаа тоогоор /нэг нүүр 500 төгрөг/ төлбөр төлсөн байх;
  2. Аж ахуй нэгж, албан байгууллага шүүхээс "Тендер”-ийн тодорхойлолт авахад;
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний наториатаар баталгаажсан хуулбар
  • Байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг наториатаар баталгаажуулсан байх;
  • Байгууллагын албан бланк дээр тендэрт орох гэж байгаатай холбогдуулан тодорхойлолт гаргуулах тухай хүсэлт бичих /тамга, тэмдэгтэй байгууллагын даргын гарын үсэгтэй/
  • Байгууллагын даргын иргэний үнэмлэхний хуулбар;
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн АА-ны дансанд /10.000/ төгрөг тушаасан байх;