Загварын нэр: Эд хөрөнгөд учруулсан гэм хорын төлбөр гаргуулах тухай

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын төлбөр гаргуулах тухай

*Нэхэмжлэл бичихдээ урдаасаа үдэх зайтай буюу 3 см зай үлдээж бичнэ үү.* Баярлалаа

Өмнөговь аймгийн Ханбогд сум  дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь

Огноо                                                                Ханбогд  сум

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд  сум ..... баг, …. дугаар байрны........... ийн ..... тоотод оршин суух, А овогтой Б Харилцах утас: /......... / эсхүл /ажлын газрын хаяг/

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд  сум …. баг, …. дугаар байрны........... ийн..... тоотод оршин суух, А овогтой Б Харилцах утас: /......... / эсхүл /ажлын газрын хаяг/

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учруулсан гэм хорын төлбөр гаргуулах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: А овогтой Б би 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 00 цагийн үед Ниссан Марк-II маркийн 99-99 УБО дугаартай суудлын автомашинаар Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт “Сансарын колонкийн буудал”-аас Шархад, Их Засаг Дээд сургууль руу зүүн чиглэлд аюулгүйн тойргийн 20-р эгнээгээр явж байх үед Тоёото Виста маркийн 80-80 УБУ дугаартай суудлын автомашины жолооч Р овогтой Г нь баруун чиглэлд явж байхдаа урд машинаа гүйцэт түрүүлэх үедээ эсрэг урсгалд орж миний машины урдаас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Р овогтой Г-ийн буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Миний машинд “Итгэлт-Эйстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр … төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар бид ярьж тохиролцон Р овогтой Г нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Би уг автомашинаар таксины үйлчилгээнд явж өдөрт 20000-30000 төгрөгийн орлого олдог. Иймд хариуцагч Р овогтой Г-ээс машинд учруулсан хохирол болох …. төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр …. Төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр …. төгрөг, осол болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацааны миний өөрийн олох ёстой байсан орлого болох … хоногийн /1 хоног х 20000/ төлбөр …. төгрөг нийт …. Төгрөгийг гаргуулж өгнө үү.   

Нэхэмжлэлд хавсаргах баримт бичиг

1.Нэхэмжлэл

2.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

3.Ослын акт

4.Хохирлын үнэлгээний акт

5.Хариуцагч хохирлыг бүрэн төлж барагдуулах тухай баталгаа    

6.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/  

7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж ……-с/ 

Утас:7053-5181

Вэб сайт: Khanbogdshuukh.mn