-1

Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

2018-12-04 00:00:00    |   372

Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр (2018.12.05) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, ажлын албаны албан хаагчид, бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нар оролцож байгаа юм.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ шүүхийн шинэтгэл хэрэгжиж эхэлснээс хойших таван жилийн хугацаанд багагүй амжилтад хүрснийг гадаад, дотоодын судалгааны байгууллагууд хүлээн зөвшөөрснийг дурдаад шүүхийн захиргааг бие даалгасан амжилтыг онцоллоо.

 

Шүүхийн захиргааны байгууллага 2018 оныхоо ажлыг дүгнэхээс гадна ирэх оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг энэ зөвлөгөөнөөр хэлэлцдэг уламжлалтай. Ирэх онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний нэг эх сурвалж нь шүүхийн тамгын газрын дарга нарын дүгнэлт, санаачилга байна гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцолсон юм. Мөн нийгмийн мэдрэмж, иргэдийн шаардлага, судалгааны үр дүнд тулгуурлаж ирэх оныхоо ажлыг тодорхойлох аж. Шүүхийн захиргааны байгууллагын өдөр тутмын ажлыг хариуцаж байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжүүдийн саналд анализ хийж ирэх онд хийх ажлаа төлөвлөнө гэдгийг мөн илэрхийлсэн.

 

Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнөөр бүх шатны шүүхийн тамгын газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүн, тамгын газрын даргын мэргэшлийн түвшинг үнэлнэ. Тиймээс зөвлөгөөний эхний өдөр бүх шүүхийн тамгын газрын дарга ажлынхаа тайланг товч танилцуулна. Харин маргааш Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд шүүхийн тамгын газрын даргын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг үнэлж, сургалт зохион байгуулна.

Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 

Энэ сарын 5-7-нд үргэлжлэх уг зөвлөгөөний сүүлийн өдөр бүх шатны шүүхийн тамгын газруудын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2019 оны үр дүнгийн гэрээ байгуулна. Мөн энэ үйл ажиллагаагаараа тэргүүлсэн шилдэг тамгын газруудад шагнал гардуулах арга хэмжээ болох юм.

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд Монгол улсын Сум дундын 16 дугаар шүүх, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл болон Ханбогд телевизтэй хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орон нутгийн иргэдийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх, шүүхийн бие даасан, ил тод нээлттэй байдлыг сурталчлах үүднээс ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдийг оролцуулан загвар шүүх хуралдааныг амжилттай зохион байгууллаа.San Jose nfc tags manufacturers myteas. Энэхүү үйл ажиллагааны үеэр оролцогчдод RFID технологи ашиглан "How to make homemade wristbands" аргачлалаар бүтээсэн NFC чиптэй бугуйвч тарааж, оролцогчдыг бүртгэх, үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах системийг туршив. Сан Хосе хотын "myteas" NFC tags үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг ашиглан шүүх хуралдааны явцыг бодит цаг хугацаанд хянах, оролцогчдын мэдээллийг хялбархан шалгах боломжийг бүрдүүлсэн байна. nfc cards.Энэхүү технологи нь хууль сахиулах үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг туршилтаар нотлон харууллаа.

Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ
Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ
Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээШүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

. . .