-1

СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2026-04-22 00:00:00    |   8

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өнөөдөр буюу 2026.04.22-ны өдөр зохион байгуулсан “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа, хандлага, анхаарах асуудал” сэдэвт цахим сургалтад тус шүүхийн Тамгын газрын 12 ажилтан хамрагдлаа.

Сургалтаар
Шүүгчтэй холбоотой сахилгын гомдол ба шүүхийн захиргааны ажилтны анхаарах асуудал сэдвээр Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Сургагч багш Б.Сугар
Төрийн албан хаагчийн ёс зүй, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт сэдвээр Ёс зүйн хорооны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү нар бодит жишээ баримтад тулгуурлан сургалтыг зохион байгуулсан нь үр дүнтэй боллоо.

Ханбогд сум дахь сум дундын шүүх

   

. . .