ШҮҮХ, ПРОКУРОР, ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-01-08 00:00:00 | 27Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх, Ханбогд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санаачилгаар Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, өнөөгийн нөхцөл байдалд шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагуудын уялдаа холбоо, асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2026 оны 01 дүгээр сарын 07-ны 15:00 цагт Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Ханбогд сум дахь сум дундын шүүх, Ханбогд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Ханбогд сум дахь сум дундын прокурорын газар, Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Ханбогд сумын Цагдаагийн тасаг, Гэрээт цагдаагийн хэлтэс, Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн удирдлага, алба хаагчид оролцлоо.
