-1

“ШҮҮХИЙН СПОРТЫН ИХ НААДАМ-2016” болж өнгөрлөө.

2016-11-14 00:00:00    |   373

Улсын Дээд шүүхээс Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан "ШҮҮХИЙН СПОРТЫН ИХ НААДАМ – 2016” тэмцээнийг 2016 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн спортын 4 төрлөөр "Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай зохион байгууллаа.

Уг наадамд аймаг, нийслэл, дүүргийн шүүхийн нийт 31 багийн 672 тамирчид оролцож, авхаалж самбаа, ур чадвараа сорьсны дотор олон улсын хэмжээний мастер, спортын мастер, дэд мастер цол, зэрэгтэй тамирчид олон байсан нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгосон юм.

Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг тамирчид амжилттай оролцож: Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд тусгай 5-р байр, эрэгтэй гар бөмбөгийн төрөлд 8-р байр, шатрын эмэгтэй төрөлд тусгай 5-р байранд шалгарлаа.

Тус наадмын хаалтын үйл ажиллагаан дээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Баттулга сагсан бөмбөгийн төрөлд МУ-ын "СПОРТЫН МАСТЕР” цол тэмдэгээр шагнууллаа.
 
Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын дагуу тус шүүхийн захиргааны ажилтнууд хепатит В вирусын дархлаажуулалтад хамрагдсантай холбогдуулан RFID технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. rfid card number check.Энэ технологийн тусламжтайгаар ажилтнуудын дархлаажуулалтын түүхийг цахим хэлбэрээр хянах,best rfid blocking cards. вакцины баталгаажуулалтыг түргэн шуурхай шалгах боломжтой. Seattle nfc tags manufacturers.Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээний найдвартай байдал дээшилж, ажлын байрны аюулгүй байдал баталгаажих юм.

. . .