-1

Шүүхийн захиргааны ажилтнууд англи хэлний сургалтад хамрагдахаар боллоо.

2019-03-03 00:00:00    |   44

      Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын  Шүүхийн тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудын хөгжлийг дэмжих зорилгоор ажилтны хэрэглээний англи хэлний мэдлэг ур чадварыг сайжруулах, англи хэлний түвшинг ахиулах, чадавхийг бэхжүүлэхээр сургалтад хамрагдахаар болов.

Багц сургалтын хичээлийг “Ханбогд боловсролын төв”-тэй хамтран ажиллах  төлөвлөгөөний дагуу урт хугацаагаар хөнгөлөлттэй үнээр хамрагдах болсноороо онцлогтой юм. Эхний ээлжинд 3-н сарын хугацаатай гэрээ байгуулан  долоо хоногт 3 удаа, нэг удаагийн 2 цагаар хичээлэхээр  боллоо. Тус төв нь ярианы англи хэлний үндсэн 3 гадаад /Америк, Итали/, багш дүрмийн үндсэн 2 монгол багштайгаар үйл ажиллагаа явуулж байгаа найрсаг хамт олон юм.

Ингэснээр шүүхийн захиргааны нийт ажилтнуудын гадаад хэлний түвшин нэмэгдэн мэргэжлийн англи хэлний чадвар сайжран төрийн албан хаагчдын хувьд олон боломж нээгдэж байгааг шүүхийн тамгын газрын дарга Н.Баяржаргал онцолж байна.

. . .