-1

Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.

2019-03-07 00:00:00    |   42

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхээс 2018 онд /эрүү, иргэн/-ны хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд болон тогтоолууд хэрхэн хэрэгжин биелэгдэж байгаа талаар бодитой мэдээлэл авах зорилгоор Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлага, албан хаагчидтай хамтарсан уулзалтыг 2019 оны 03 дугаар сарын 06-нд зохион байгуулав.

Тус уулзалтад Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Ё.Батгэрэл, шийдвэр гүйцэтгэгч Б.Содбаяр, Д.Жамсран, дүн бүртгэгч Р.Алтанхуяг нар оролцсон бөгөөд шийдвэр гүйцэтгэгч Б.Содбаяр Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт сэдвийн хүрээнд “Нийтэд тустай ажил хийх ял, торгох ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял, тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээд, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналт, ял эдлэлтийг сайжруулах” гэсэн сэдвүүдээр танилцуулга тайлбар хийв.

 

. . .