-1

Баян-Овоо суманд нүүдэллэн ажиллав.

2019-03-13 00:00:00    |   43

      Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн харъяа сумдын иргэд, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдээлэл өгөх сургалтын хөтөлбөрийн дагуу Баян-Овоо сумын соёлын төвд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 37 иргэн болон төрийн албан хаагч нарыг хамруулан нийт 60 гаруй иргэдэд хууль сурталчлан ажиллаа.

 Тус сургалтаар шүүхийн тамгын газрын дарга Н.Баяржаргал “Шүүхийн 2017, 2018 оны  шүүн таслах ажиллагааны харьцуулсан тайлан”, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Гантуяа “Шүүхэд нэхэмжлэл хүлээн авах, хүлээн авахаас татгалзах үндэслэл”, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Эрдэнэтуяа “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай”, шүүгчийн туслах Д.Оюунцэцэг “Зөрчлийн тухай хуулийн онцлог заалтууд”, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ууганбат “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн онцлог, ач холбогдол, Төрийн албаны тухай хуулийн эрх зүйн байдлын зарим асуудал” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа

Шүүгчийн туслах Д.Оюунцэцэг Баян-Овоо сумаас иргэний хэргийн 8 гэрчид эрх үүрэг тайлбарлан хууль сануулж, тайлбар авсан, шүүгдэгч, хохирогч нарт шийтгэх тогтоол гардуулан өгч баримтад гарын үсэг зуруулан иргэний хэргийн 5 нэхэмжлэгчид эрх үүрэг тайлбарлан өгч нөлөөллийн мэдүүлэг авсан байна. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн 4 нэхэмжлэл хүлээн авч, иргэдийн сонирхсон асуултад мэдээлэл, заавар зөвлөмж өгч үр дүнтэй нүүдэллэн ажиллаа.

 

. . .