-1

Цогтцэций суманд нүүдэллэн ажиллав.

2019-04-01 00:00:00    |   46

       Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн харъяа сумдын иргэд, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдээлэл өгөх сургалтын хөтөлбөрийн дагуу Цогтцэций сумын соёлын төвд 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр тус сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 41 иргэн болон төрийн албан хаагч нарыг хамруулан нийт 30 гаруй иргэдэд хууль сурталчлан ажиллаа.

       Тус сургалтаар шүүхийн тамгын газрын дарга Н.Баяржаргал “Шүүхийн 2017, 2018 оны шүүн таслах ажиллагааны харьцуулсан тайлан”, Ерөнхий шүүгчийн туслах Д.Оюунцэцэг “Шүүхэд нэхэмжлэл хүлээн авах, хүлээн авахаас татгалзах үндэслэл”, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Эрдэнэтуяа “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай”, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ууганбат “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн онцлог, ач холбогдол, зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

       Ерөнхий шүүгчийн туслах Д.Оюунцэцэг иргэний 1 хэрэгт 3 иргэнийг гэрчээр асууж, тайлбар , мэдүүлэг авч гарын үсэг зуруулан, иргэдийн сонирхсон асуултад мэдээлэл, заавар зөвлөмж өгч тус шүүхийн тамгын газраас иргэддээ ойрхон шүүх зорилтын хүрээнд Цогтцэций сумын тамгын газарт ард иргэдэд зориулсан шүүхийн мэдээ мэдээлэл бүхий самбарыг хүлээлгэн өгч, шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулав.

. . .