-1

Дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.

2019-04-03 00:00:00    |   39

СУЛ ОРОН ТООН ДЭЭР СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

1.    ЗОРИЛГО: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Cум дундын шүүхийн тамгын газраас дараах сул  орон дээр

сонгон шалгаруулалт зарлаж байна.

1.    Шүүгчийн туслах-1

2.    Бичиг хүргэгч-1

2.    БҮРТГЭЛ:  Боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан тухайн албан тушаалд

 тогтвор сууршилтай ажиллахыг хүсэн иргэдийг бүртгэнэ.

           Сонгон шалгаруулалт орохыг хүссэн иргэдийн материалыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн №101 тоот өрөөнд /Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн/ 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 19-ний өдрийг дуустал 09:00-13-00, 14:00-18:00 цагийн хооронд хүлээн авна. Холбоо барих утас: 70535181, 80052646, 88664506

3. ШҮҮГЧИЙН ТУСЛАХЫН АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:  

 

Ажлын

 байрны

нэр

 

Мэргэжил

 

Ангилал

Нийтлэг шаардлага

Тусгай                                  шаардлага

Төрийн албаны мэргэшлийн

шалгалт

 

 

 

1

 

 

 

Шүүгчийн туслах

 

 

 

Эрх зүйч

 

 

Дэс түшмэл  ТЗ-6

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан нийтлэг шаардлагыг хангасан байна.

Төрийн албаны Зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын 6-р хавсралтад заасан төрийн Төрийн захиргааны гүйцэтгэх албаны дэс түшмэл, түүнтэй адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах, тусгай шаардлагыг хангасан байна.

Шалгалтад орохдоо төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй байж болно.

Тухай албан тушаалд томилогдох тохиолдолд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн байх

 

4.    БИЧИГ ХҮРГЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

 

Ажлын

байрны нэр

 

Мэргэжил

 

Ангилал

Нийтлэг шаардлага

 

Ур чадвар

 

1

 

 

Бичиг хүргэгч

 

 

Мэргэжил харгалзахгүй

/эрх зүйч бол давуу тал болно/

 

Төрийн үйлчилгээ

ТҮ-5

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан нийтлэг шаардлагыг хангасан байна

Компьютерийн зохих мэдлэгтэй, харилцааны өндөр соёлтой, албан бичиг боловсруулах чадвартай байх

 

                 5. БҮРДҮҮЛЖ ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

Ажилтанд тавигдах шаардлагыг хангасан этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ үү:

Ø  Төрийн албан хаагчийн анкет;Төрийн албан хаагчийн анкет маягт №1 дагуу бөглөсөн байна.
Ø  Боловсрол, мэргэжил, мэргэшлийг нотлох баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
Ø  Ажлын туршлага, ажилласан байдлыг нотлох баримт бичгийн хуулбар;
Ø  Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг  гэрчлэх баримт бичгийн эх хувь хуулбар
Ø  Иргэний үнэмлэхийн хуулбар.
Ø  1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш төрсөн иргэд  Цэргийн үүрэгтний үнэмлэх

6.    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУВААРЬ:

 2019 оны 04 дугаар сарын сарын 22-ний өдөр дараах байдлаар шүүхийн байранд томилогдсон ажлын хэсэг зохион байгуулна.  Шүүгчийн туслахад материалаа ирүүлсэн иргэдээс: 

Ø  Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

Ø  Ур чадварын түвшин тогтоох шалгалт

Ø  Эссээ бичлэгийн шалгалт

Ø  Мэдлэг хандлага зан үйлийг тодорхойлох шалгалт буюу ярилцлага авна.

Бичиг хүргэгчид материалаа ирүүлсэн иргэдээс:

 Зөвхөн хандлага зан үйлийг тодорхойлох шалгалт буюу ярилцлага авна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .