-1

Гашуун сухайт боомтод сургалт зохион байгуулав.

2019-04-22 00:00:00    |   40

        Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар болон Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газартай хамтран Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гашуун сухайт дахь хилийн боомтийн мэргэжилтэн албан хаагчдад  2019 оны 04 дүгээр сарын 21-ны сургалт зохион байгуулав.

           “Төрийн албаны тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль дахь шинэчлэлт” сэдвээр шүүхийн тамгын газрын дарга Н.Баяржаргал, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, ажиллагааны явцад анхаарах асуудал” сэдвээр хяналтын прокурор А.Амгалан нар Гашуун сухайт дахь хилийн боомтын улсын байцаагч, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн алба, Хилийн цэрэг гэх мэт 20 гаруй алба хаагчдад сургалт зохион байгуулж хууль сурталчлан ажиллаа.

. . .