-1

Байгууллагын сургалтанд хамрагдав.

2019-09-19 00:00:00    |   42

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн нийт захиргааны ажилтнуудад “Хандлага ба боломж” сэдэвтэй байгууллагын сургалтыг Ханбогд сумын 2-р сургуулийн зөвлөх багш, Боловсрол судлалын доктор М.Ичинноров 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр тус шүүх дээр зохион байгуулав.

Тус сургалтаар хүнтэй харилцах хандлагаа хэрхэн өөрчлөх мөн гэр бүлийн хүмүүстэйгээ улам илүү ойр дотно харилцан ойлголцох, орчин үеийн хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх арга барилд суралцах талаар үнэтэй зөвлөмж өгсөн үр дүнтэй  сургалт боллоо.

. . .