-1

Дотоод сургалт зохион байгуулав.

2019-11-11 00:00:00    |   43

2019 оны дотоод сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Ажил гүйцэтгэх гэрээ” шүүгч Д.Баттулга, “Нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдол” нягтлан бодогч Т.Жаргал, “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал” ерөнхий шүүгчийн туслах С.Аззаяа, “Хэргийн хөдөлгөөний удирдлага” шүүгчийн туслах Х.Ууганбат, “Улсын тэмдэгтийн хураамж хөнгөлөлт, чөлөөлөлт” мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Гантуяа, “Төрийн албан хаагчийн ёс зүй, хувийн зохион байгуулалт” шүүгчийн туслах М.Бүдээ, “Байгууллагын эд хөрөнгийг ашиглах, хамгаалах” нярав Д.Алтангэрэл нар дээрхи сэдвүүдээр нийт шүүхийн захиргааны ажилтнуудад 2019 оны 11 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд дотоод сургалтууд зохион байгууллаа.

Шүүгч, захиргааны ажилтнуудын  эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх улмаар мэдлэг чадвартаа тулгуурлан шүүн таслах ажиллагааг чанартай үр нөлөөтэй сургалт болсон байна.

. . .