Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулав.
2020-02-21 00:00:00 | 122Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуаг Монгол улсын шүүх эрх мэдлийн байгууллагын хөгжил, шинэчлэлд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн №08 дугаар тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнав. Шагналыг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Баттулга, Тамгын газрын дарга Н.Баяржаргал нар гардуулан ажлын өндөр амжилт хүслээ.
Арван долдугаар жарны “Хотол төгс” хэмээх “Төмөр хулгана жил”, билгийн тооллын хаврын тэргүүн сарын Сар шинийн баярыг тохиолдуулан шүүхийн захиргааны ахмад ажилтан Ш.Эрдэнэчимэгт шүүхийн тамгын газраас хүндэтгэл үзүүлэн бэлэг гардуулав.
. . .