-1

"ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ" СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

2020-09-01 00:00:00    |   42

"ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ" СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд танхимын болон дадлага ажлын хосолсон хэлбэрээр 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Сургалтыг хууль зүйн болон шүүн таслах ажиллагааны өндөр мэргэшилтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, багш, судлаачид удирдан явуулах бөгөөд амжилттай төгсөгчдөд "Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан”-ы гэрчилгээ олгоно.

Суралцагч нь энэхүү сургалтад хамрагдсанаар хуульд заасан шаардлагын дагуу төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэний дараа шүүхийн захиргааны байгууллагад ажилд ороход давуу тал болох юм.

Сургалтын зорилго:

- Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх;

- Шүүн таслах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг, чадварыг олгох.

Сургалтад оролцогчдод тавигдах шаардлага:

- Эрх зүйч мэргэжлээр хууль зүйн их, дээд сургууль төгссөн байх;

- Шүүхийн захиргааны байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх.

Сургалтад бүртгүүлэх материал:

1. Иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар,

2. Их, дээд сургууль төгссөн дипломын нотариатаар батлуулсан хуулбар,

3. 400 хүртэл үгтэй суралцах хүсэл эрмэлзэл, зорилгоо тодорхойлсон эссэ. /Эссэнд холбоо барих хаяг, утасны дугаарыг тусгасан байна/

 

Бүртгэл явагдах үе шат:

Бүртгэлийн материалыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 203 тоотод хүлээн авна.

Сургалтад оролцогчдын тоо хязгаартай.

 

Жич: Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 70008022, 88001700, 99282989 дугаарын утсаар авна уу.

 

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

. . .