-1

“Өөрчлөлтийг өөрөөсөө” сургалтыг цахимаар зохион байгууллаа

2021-02-03 00:00:00    |   115

“Өөрчлөлтийг өөрөөсөө” сургалтыг  цахимаар зохион байгууллаа

 

         Санаачлагчтай чадамж өндөртэй, мэргэшсэн туршлагатай хүний нөөцийг бүрдүүлэхээр байгууллагын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийг хангах зорилгоор албан хаагчдын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх чиглэлээр Цахимаар  сургалтыг сургалтын эрэл хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үе шаттайгаар  зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

        Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас цахим хэлбэрээр   хамтран ажиллаж  төлөвлөгөөний дагуу “Өөрчлөлтийг өөрөөсөө” сэдэвт Цахим сургалтыг Хот төлөвлөгч магистр Ж.Болормаа нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад 2021 оны 02 дугаар сарын 02-ний өдөр Цахимаар зохион байгууллаа.  

         Сургалт нь харилцан яриа хэлбэрээр явагдсан бөгөөд өөрийгөө үнэлэх мэдрэмж, үг хэллэг, үйлдлээ хянаж дотоод хүчин зүйлээ удирдаж сурах дадал хэвшлийг бие болгох зэрэг сонирхолтой хүртээмжтэй сургалт боллоо                           “ Удирдахад хамгийн хэцүү хүн чи өөрөө байдагт” оршино.

 

 

. . .