-1

Шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь цахим сургалтад хамрагдлаа.

2021-06-29 00:00:00    |   42

Шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь цахим сургалтад хамрагдлаа.
 
Сургалтын эхний өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 28-ний өдөр “Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх”, “Шүүх хуралдааны бэлтгэл хангах”, “Шийтгэх, цагаатгах тогтоол гардуулах гомдол гаргах хугацаа тоолох” дэд сэдвүүдээр, “Харилцаа хандлага, ёс зүй” сэдвийн хүрээнд Төрийн удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч А.Алтанзул “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг” дэд сэдвүүдээр, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг  “Шүүхийн харьяалал”, “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр”, “Шүүх хуралдааны бэлтгэл хангах”, “Шийдвэрийг гардуулах, гомдол гаргах хугацаа тоолох”  дэд сэдвүүдээр,   “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл “Шүүхийн харьяалал”, “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр”, “Шүүх хуралдааны бэлтгэл хангах”, “Шийдвэрийг гардуулах, гомдол гаргах хугацаа тоолох”  дэд сэдвүүдээр тус тус хичээлийг  удирдан явуулав.
Сургалтын хоёр дахь өдөр  буюу 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар “Эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлал”, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр “Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа “Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” дэд сэдвүүдээр сургалтыг тус тус удирдан явууллаа. 
 
 Сургалтад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд амжилттай хамрагдлаа. 
 
 
     
 
 
 
                                                                                                            

. . .