-1

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН "ЗАРЛИГ" СОНСГОХ , ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАРТ ТАМГА, ТЭМДЭГ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЦАХИМААР ОРОЛЦОВ.

2024-03-29 00:00:00    |   388

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай зарлигаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Тогоочийн Дэлгэрмаа томилогдож, шүүгчид Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулах, шүүгч, ажилтнуудад сонордуулах үйл ажиллагааг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан.

Тус шүүхийн шинээр сонсогдсон Ерөнхий шүүгч,  шүүгч нарт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч , шүүхийн захиргааны ажилтнууд  цахимаар оролцон  баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөв.

. . .