НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-25 00:00:00 | 27Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх санаачлан, Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж буй Сум дундын прокурорын газар, Цагдаагийн тасаг, ШШГХэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Гашуун сухайт дахь Гаалийн газар, Гэрээт цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “ИРГЭН ТАНЫ ЭРХ” нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
2023-2024 оны шүүн таслах ажиллагааны мэдээг иргэдэд танилцуулж, иргэдэд шүүхэд нэхэмжлэл гаргах талаар заавар зөвлөгөө өгч мөн тусгайлсан журмаар нэхэмжлэл гаргах талаар мэдээллийг түгээн ажиллаа.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР