-1

Бүсийн шатрын тэмцээнд амжилттай оролцлоо.

2019-05-20 00:00:00    |   42

        Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооноос санаачилсан шатрын “Говийн бүс”-ийн тэмцээнийг Төв аймаг дахь шүүхийн Тамгын газарт 2019 оны 05 сарын 15-нд болж өнгөрлөө.

Уг тэмцээнд Төв, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Ханбогдын шүүхүүдээс шалгарсан тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэй төрлийн тэргүүн байранд Төв аймаг дахь шүүхийн бичиг хүргэгч Б.Гансүх, дэд байранд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Б.Боорчи,  эмэгтэй төрлийн тэргүүн байранд Өмнөговь аймаг дахь шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Дугармаа, дэд байранд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслах М.Бүдээ нар шалгарсан байна.

 

. . .