-1

Дотоод сургалтууд зохион байгуулагдав.

2019-05-31 00:00:00    |   42

2019 оны дотоод сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” сэдвээр шүүгч Ц.Урангуа, “Цахим шуудангийн аюул занал түүний үр дагавар” сэдвээр мэдээллийн технологийн мэргэжилтэн М.Зоригтзаяа, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 56 дугаартай “Журам, жагсаалт, маягт батлах тухай” тогтоолоор шинэчлэн батлагдсан “Монгол Улсын шүүхийн төрийн болон албаны нууцыг хамгаалах журам”-ын хүрээнд шүүгчийн туслах М.Бүдээ, “Гэр бүлийн маргаанд ажиллах арга зүй” сэдвээр эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа нар нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Шүүгч, захиргааны ажилтнуудын  эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх улмаар мэдлэг чадвартаа тулгуурлан шүүн таслах ажиллагааг чанартай үр нөлөөтэй сургалт болсон байна.

. . .