-1

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх тухай сургалт зохион байгуулав.

2019-06-05 00:00:00    |   36

Хууль зүйн дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн  даргын 2016 оны А/40, 113 дугаартай тушаалаар батлагдсан “Шүүх, шүүгчийн аюлгүй байдлыг хангах журмын хэрэгжилтийг  хангах зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар, Ханбогд сум дахь Цагдаагийн тасагтай хамтран ажиллах төлөвлөгөөнд заасны дагуу  Шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангахаар галын аюулгүй байдлын сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Гал түймэр унтраах аврах 66 дугаар ангийн дэслэгч С.Еркенур, дэд ахлагч О.Баярсайхан нар “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Байгууллагын галын аюулгүй байдал” сэдвүүдээр 2019 оны 06 дугаар сарын 5-нд зохион байгуулан шүүхийн захиргааны ажилтнууд болон ШШАБХАХ ахлах байцаагч, харуулын цагдаа нар хамрагдав. Тус сургалт нь гал унтраах анхан шатны мэдлэг олгох, гал гарсан үед шуурхай арга хэмжээ авах, галын хорыг ажиллуулах үзүүлэх сургалт явуулж, ил гарсан галын цэгүүдийг унтраах дадлага хийснээр онцлогтой боллоо.

. . .