-1

" ХҮҮХЭД ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ " ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮҮХДИЙГ ОЙЛГОЁ- ХАЙРЛАЯ- ХҮНДЭЛЬЕ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2024-04-30 00:00:00    |   345

          Жил бүрийн 04 дүгээр сарын 30-ний өдрийг "ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ӨДӨР" болгон дэлхий дахинаа 1998 оноос хойш тэмдэглэсээр ирсэн билээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлалаас 04 дүгээр сарын 30-ний өдрийг тохиолдуулан тус шүүхийн захиргааны ажилтнуудын  хүүхдүүдийг хамруулан  хэрхэн сайн хүн болох эцэг эх нь зодож шийтгэж байсан эсэх,  ямар хүсэл мөрөөдөлтэй энэ ертөнцөд юуг өөрчлөх, гол нь эрүүл энх байх зэрэг сэдвээр  тус тус  сонирхолтой хариулт  авч ярилцав. 

Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд та туршаад үзээрэй. 

• Тайван ярилц

• Цөөн үгээр товчхон тайлбарла, ойлгуул

• Хэзээ ч бүү цохь, сэгсэр

• Хамт тогло

• Түүнийг магт, урам өг, өөрийнх нь тухай ярь

• Дэмжиж тусал

• Хувийн сахилга баттай бай

• Өөрөөр нь сонголт хийлгэ

• Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүл

 Эцэг эх та бүхэн үүргээ ухамсарлаж, хүүхдийн сайн сайхны төлөө  хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье heart

 

 

. . .